Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японд суралцах дараагийн 95 оюутан өнөөдөр батламжаа гардлаа

  admin 2018-03-14 849

2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан нийт 96 оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас батламжаа өнөөдөр гардан авлаа.

Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1000 инженерийг Япон улсад бэлтгэхээр болсон. Энэ төслийн хүрээнд өнөөдөр 95 оюутан, тус улсад суралцах батламжаа гардлаа

Япон Улсад 1,000-н инженер сургаж бэлтгэх зорилго бүхий "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг. ур чадвар бүхий инженер. технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бзхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилготой юм.

Нийт 1,000 хүнийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд Япон улсад суралцуулахаар төлөвлөснөөс 2017 оны байдлаар 275 оюутан, багш, судлаачид суралцаж байгаа бол өнөөдөр 95 оюутан суралцах батламжаа гардан авснаар нийт 370 хүн Япон улсын их сургууль, коллежид суралцах юм.

 
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардууллаа

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардууллаа. #TV5News

Posted by TV5 Mongolia on Tuesday, March 13, 2018

 

Лу.Гантөмөр-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан