Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дуу хөгжим, шүлэг найраг хосолсон яруу найрагч Б.Болорцэрэнгийн "Амьдралын зураг"

  admin 2018-03-14 1650

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Баянмөнхийн Болорцэрэн анхны уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байна. Түүний "Амьдралын зураг" уран бүтээлийн цэнгүүн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 19 цагт болох юм. 

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж өссөн тэрбээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүврүүдээ уншигчдад өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн авьяаслаг найрагч бүсгүй юм. Мөн түүний шүлгийг нь бичсэн "Чин үнэнч", "Гангараа", "Зүгээр л инээмсэглэ" "Нууцхан" зэрэг олон дууны уран бүтээлийг уншигчид андахгүй мэднэ. Тэрбээр анхны тоглолтоо зураач аавдаа зориулан Монгол цэргийн өдрийг угтан хийж байгаа юм. Тоглолтонд Ардын жүжигчин А.Долгор,   поп дива С.Наран, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал, дуучин Н.Мөнгөншагай,  Э.Чулуунчимэг,   Х.Мөнгөнцэцэг зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө. Мөн түүний багш Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар, Ц.Эрдэнэбаатар, яруу найрагчийн төрсөн эгч сэтгүүлч, зохиолч Б.Цоожчулуунцэцэг нар оролцож шүлэг найргаа унших гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө