Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

С.Баяраас Оффшор бүс дэх данс болон Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар байцаалт авчээ

  Ч.Доржбат 2018-03-16 5951

Нийслэлийн прокурорын газраас Жастын Батхүү, С.Баяр, М.Энхсайхан , ТЭЦ-4 ТӨХК захирал С.Анхбаяр нарын хэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулвал:  Жаст группын захирал Ш.Батхүүг  Стандарт банкнаас зээл авсан гэх асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-ын 3 дугаар зүйлийн 3.1-т  зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж  таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна. Энэ хэрэгт Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг холбогдуулан байцаалт авсан. Мөн түүнээс нэр бүхий иргэд Оффшор бүсэд данстай болон Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар тус тус байцаалт авсан.  Монгол улсаас Шведийн вант улсад суугаа элчин сайд М.Энхсайханыг Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг дээр байцаалт авахаар дуудан ирүүлэх хуудсыг гадаад хэргийн яамаар дамжуулан тус улсын Элчин сайдын яаманд хүргүүлээд байна. Мөн  ТЭЦ-4 ТӨХК гүйцэтгэх захирал С.Анхбаяр эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ын 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албан тушаалтан хахуул авах гэсэн зүйл ангид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих арга хэмжээ аван ажиллаж байна. Прокурорын байгууллагаас дээрх хэргүүдийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх ажлын хэсэг байгууллан ажиллаж байна гэсэн мэдээллийг тус тус өглөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө