Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Арьс ширний үйлдвэрүүд усыг хамгийн их бохирдуулж байна

  admin 2018-04-13 962

 Ус хамгийн их бохирдуулдаг нэгжүүд бол арьс ширний үйлдвэрүүд. Тэдэнд хуулийн ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг асуудал “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх үеэр хөндөгдлөө. 2012 онд батлагдсан ч хэрэгжилгүй 6 жилийн нүүрийг үзэж байгаа энэ хуулийг шинэчилснээр хэрэгжилтийг чангатгах ёстой гэдэгт гишүүд санал нэгдэж байна.

Хотжилт, үйлдвэржилттэй холбоотойгоор усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөө их гарах болсон. Үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал зэрэг нь Туул голыг бохирдуулах гол шалтгаан болоод байна. Энэ хүрээнд “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, өнөөдөр чуулганаар хэлэлцлээ. Төсөлд, байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулахаар тусгажээ.  

Гадаргын гүний усны нөөц эрс багасч, Улаанбаатар одоогийн хэрэглээгээр бол 25 жилийн нөөцтэй. Нийслэлийн иргэд нэмэгдэхийн хирээр нөөцийн хугацаа багасна. Тэгэхээр энэ хуулийг олон талаас нь бодож, батлах нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүн Элдэв Очир  хэлсэн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай 2012 онд батлагдсан ч дагалдах журам батлагдаагүй, аж ахуй нэгжүүдэд дарамт учрах байсан учраас өнөөдрийг хүртэл хууль хэрэгжихгүй, төлбөр авч чадахгүй байсаар иржээ. Улмаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд олонхи үзэж дэмжлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө