Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эх үүсвэр нь тодорхойгүй 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянан мэдээллэдэг болно

  М.Ариунжаргал 2018-04-19 1393

УИХ -ын чуулганы хуралдаанаар нэн даруй шийдэх шаардлагатай болоод байгаа нэг хууль бол мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болоод байна. Учир нь  ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу  уг хуульд өөрчлөлт оруулахгүй бол хар эсвэл саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгаа юм.

Манай улсад үл хөдлөх хөрөнгө, үнэт чулуу худалдан авах зарах замаар бохир мөнгийг маш хялбар эргэлдүүлдэх боломж бий гэж үздэг. Тиймээс энэ асуудлыг хяналтандаа авахын тулд 20 сая төгрөгөөс дээш эх үүсвэр нь тодорхойгүй гүйлгээг нянах зохицуулалт оруулсан асуудлыг сайтар нягтлах хэрэгтэйг гишүүд хэлж байсан юм

Үүнээс гадна 20 саяас дээш төгрөгийн бэлэн мөнгө түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютын шилжүүлэг байвал заавал мэдээллэх үүргийг хуулинд зааж байгаа. Мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамгийн түрүүнд банк банк бус санхүүгийн байгууллагууд, санхүүгийн зохицуулах хорооны мэдэлд байдаг бүхий л санхүүгийн байгууллагууд, үл хөдлөх хөрөнгө, үнэт чулуу, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчид, хуульч өмгөөлөгч, нотариатч, нягтлан бодогч нар багтаж байгаа юм байна. хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой гишүүд саналаа хэллээ

Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсны дараа мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан