Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

  Ч.Доржбат 2018-04-19 681

 Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлэхэд гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал УИХ-ын Л.Болд хэлэхдээ 1996 онд Казино болон С.Зоригийн хэргээр УИХ-ын гишүүдийг барьж, хэдэн сараар хорьсон. 2000-2004 оны үед УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, гишүүн Гүндалайг баривчилж байсан. 2004-2008 онд МАН-ын хэд хэдэн гишүүнтэй холбоотой асуудал босож байсан ч асуудал шийдэгдлээгүй. Үүнээс харахад харахад АН-ын гишүүдэд хуулийн хамгийн хатуу зарчим үйлчилдэг. Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна. Хуулийн ийм олон стандартууд үйлчлээд байвал Монголын ард түмэн, хуулийн засаглалд итгэхээ болино гэж хэллээ. Харин Гишүүн Ж.Батзандангийн хувьд УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түтгэлзэх санал гаргасан бол түдгэлзүүлдэг байх заалтыг хуулинд оруулж өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Одоо УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гишүүнийг дараах хоёр үндэслэлээр гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлдэг байх саналыг хууль санаачлагчид оруулж ирээд байна. Тухайлбал

-          ГЭМТ ҮЙЛДЛИЙНХ НЬ ЯВЦАД ЭД МӨРИЙН БАРИМТТАЙ БАРЬСАН ТОХИОЛДОЛД

-          УИХ-ЫН ГИШҮҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН, ПРОКУРОР УИХ-Д ОРУУЛЖ ИРВЭЛ....

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох саналыг оруулж ирэээд байна.  Гишүүд үг хэлсний дараа энэ хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцүүлэхийг дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан