Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ерөнхийлөгч үндэсний бөхийн холбооны хагаралд цэг тавих үүрэг өглөө

  Ч.Доржбат 2018-04-20 1439

 Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа. Төрийн тэргүүний зүгээс ирэх тавдугаар сарын 1-н гэхэд маргаантай асуудлыг дуусгавар болгохыг талуудад анхаарулсан байна. Мөн асуудал үүсгэж, талцлыг өдөөж байгаа Улсын цолтой бөхчүүдийг зүй бус үйлдлээ зогсоохгүй бол цолыг нь хураах хүртэл арга хэмжээ авахаа төрийн тэргүүн сануулсан байна.   

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна.

Бөхийн өргөөний хувьд 1998 онд баригдсан. 2 тэрбум 500 гаруй сая төгрөгөөр тухайн үедээ үнэлэгдсэн байдаг .  Анх  барихад төрийн оролцоо санхүүжилтийн багагүй хувийг эзэлдэг.  Тиймээс маргаан зөвхөн бөхийн өргөөг аль тал нь авах гэдэгт чиглэгдэж байгаа бол хувьд биш төрийн өмчит авах талаар асуудал дэвшүүлэхийг ерөнхийлөгч анхааруулжээ. Энэ асуудалд МҮБХ-ны тэргүүн болсон гэж маргаж байгаа  талын бөхчүүд бөхийн  өргөөний өмчлөл тодорхойгүй гэж маргадаг юм.

Үндэсний бөхийн холбооны талцал олон нийтийг хуваагдуулж байна. Тиймээс хоёр тал яаралтай хуралдаж  маргаанаа эцэслэх ёстой гэсэн төрийн тэргүүний байр суурь ийнхүү хагаралдаад байгаа талуудад хүрлээ.Цаашид хэрхэхийг бөхчүүд өөрсдөө шийдэх бизээ. Эс тэгвээс бөхийн өргөө төрийн мэдэлд очих нь.....

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан