Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц. Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулна

  Ч.Доржбат 2018-04-23 3060

УИХ дахь намуудын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байгаа. АН-ын бүлэг Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах шаардлагыг ЗГ-т хүргүүллээ. Тодруулвал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр тус бүлэг тогтсон байна. 

Бүлгийн зүгээс Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хуулинд аймаг нийслэлийн засаг дарга нар сум дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилдог байсныг болиулж байгаа зэрэг зүйл заалтыг дэмжжээ. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнийг бүлгээс дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийллээ. Хүүхдийн мөнгөний хувьд төсөвт 17 тэрбум төгрөг шаардана. Хүүхдийн мөнгөөр МАН улс төр хийж болохгүй гэлээ.Бүлгээс "Эрдэнэт" үйлдвэр, Оюутолгойн асуудал болон Эрдэнэс Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 20-ны дотор мэдээллээ танилцуулахаар болсон байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан