Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Б. Мэргэн: Ч.Мөнхжаргалын гарын үсэг хуурамч гэдгийг Лондонгийн шинжээчид тогтоосон

  Т.Бадамханд 2018-04-23 1178

Эрдэнэт үйлдвэр өөрийн харилцагч болох Жаст группт Стандарт банкнаас авах зээлэнд баталгаа гаргаж өгснөөс үүдэж нийтдээ 109 сая долларын өрөнд унаад байгаа. Өнөөдөр энэ асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Б.Мэргэний үзэж байгаагаар Стандарт банктай харилцах хүн нь Ч.Мөнхжаргал байгаагүй гэх мэдээллийг өнөөдөр хийсэн байна.

Стандарт банк болон Жаст компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн арбитрийн шүүхээс 2016 оны есдүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга байсан Мөнхжаргалыг шалгаж эхэлсэн. Жаст группын зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэж мэдүүлж байгаа. Энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн дээрх асуудалд няцаалт хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт Мөнхжаргалын гэрт АТГ-аас нэгжлэг хийж арбитрын маргаантай холбоотой 28 хуудас нууц гэрээ олдсон гэх мэдээлэл олон нийтэд түгсэн. Энэ асуудлыг ор үндэслэлгүй гэж өмгөөлөгч мэргэн хэлж байна. Хэргийн үнэн мөнийг олохын тулд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж шаардлагатай баримт материалыг АТГ-т газарт өгч байгаа гэлээ. Мөн Ч.Мөнхжаргалын өмгөөлөгчийн хэлж байгаагаар цаашид түүний үйлчлүүлэгчийг хорих саатуулах шаардлагагүй гэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан