Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Х.Нямбаатар: Нийслэлийн намын хорооны даргад би өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор хэльe

  М.Ариунжаргал 2018-05-11 1553

 Нийслэлийн МАН ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй 60 тэрбумын асуудлаас болж ажлаа өгсөн. Одоогоор Хотын дарга С.Батболд түүний оронд түр ажиллаж байгаа юм. Нийслэлийн намын хороог таван жил удирдсан Ц.Сандуй ажлаа өгснөөс хойш МАН ын удирдах зөвлөл хуралдаж, хурлын товоо зарлаагүй байна. Харин нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөх хүмүүсийн нэр улс төрийн хүрээнийхэн болон цахим орчинд тархаж эхэллээ. Тухайлбал УИХ ын гишүүн Х.Нямбаатар, хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан гэх мэт нэлээд хүмүүсийн нэр яригдаж байна. УИХ ын гишүүн Х.Нямбаатараас энэ асуулаар тодруултал нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшихгүй гэдгээ хэллээ.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид дунд намын хорооны даргад өрсөлдөх сонирхолтой хэд хэдэн хүн байгаа гэнэ. Нийслэлийн намын хорооны хурлын товыг МАН ын удирдах зөвлөлөөс гаргаж төлөөлөгчдийн тоог тогтоодог байна. Тиймээс МАН ын удирдах зөвлөл хэзээ хуралдахаас шалтгаалан нийслэлийн МАН ын хороог цаашид хэн удирдах асуудал яригдаж эхлэх юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө