Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Н.Амарзаяа: ОУВС хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа

  М.Ариунжаргал 2018-05-11 4268

МУ-ын Eрөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 100 хувь олгох хэрэгтэй гэсэн саналаа УИХ- д хүргүүлсэн. Харин засгийн газар нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Энэ дагуу УИХ ын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулсан ажлын хэсэг ОУВС тай зөвшилцсөн байна. ОУВС-гаас нийт хүүхдийн 80 хувьд олгох нь зүйтэй гэдэг байр суурин дээрээ бат байхаа илэрхийлсэн гэдгийг УИХ- ын гишүүн Н.Амарзаяа хэллээ.

Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох асуудлаар уих ын төсвийн байнгын хорооноос 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласан байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж сангийн яаманд хоёр чиглэлийн үүрэг өгчээ. Эхлээд сангийн яамнаас олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй зөвшилцөж хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар зөвлөлдөх хэрэгтэй гэсэн байна. Харин дараа нь эдийн засгийн боломж нөхцөл ямар байгааг судлан гаргах чиглэл өгчээ. Улмаар сангийн яамнаас олон улсын валютын сантай зөвшилцөж үзэхэд тэдний зүгээс 80 хувьд нь олгох нь зүйтэй гэсэн байна. УИХ -ын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр эцсийн шийдвэрээ гаргаж нийт хүүхдийн 80 хувьд олгох нь зүйтэй гэсэн байр суурин дээр тогтжээ. Улмаар энэ санал хүсэлтээ улсын их хуралд хүргүүлэх юм. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдана. Үүнийг төсөвт тодотгол хийхгүйгээр шийдэх боломжтойг сангийн сайд хэлж байлаа. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө