Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Монголоо сонсъё " үндэсний аян нээлтээ хийлээ

  С.Золбоо 2018-05-14 5163

Сонгуультай жилүүдэд л улс төрийн намууд иргэдээ сонсож, аймаг сумдад ажилладаг гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гардаг. Тэгвэл Ардчилсан нам "Монголоо сонсъё" үндэсний аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд орон нутагт амьдарч байгаа иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, амьдрал дээр бодит хэрэгжих боломжтой зүйлсийг судалж, ажил хэрэг болгохоор төлөвлөжээ.

Монголоо сонсъё үндэсний аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд  АН-ын удирдлагууд болон орон нутгийн төлөөлөл, гишүүд дэмжигчид оролцлоо. Аянаар УИХ-ын сонгуулийн үеэр эрх баригчдын амласан амлалт хэрхэн хэрэгжиж байгаа  талаар мөн  АН-ын намын үзэл баримтлал болон намын шинэ дүрэм, олон нийтийн санал санаачлалыг сонсох, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор “ Монголоо сонсъё” үндэсний аяныг зохион байгуулж байгааг  намын удирдлагууд онцолж байна.

Аяны хүрээнд 48 тойргийн менежер орон нутагт ажиллана. Үүнээс гадна ҮБХ-ны гишүүд мөн орон нутагт ажиллахаар төлөвлөгөө гаргажээ.

Аяны хүрээнд намын шинэчлэгдсэн дүрэм анхан шатандаа хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах, ололт хийгээд алдаа, дутагдлын талаар гишүүд, дэмжигчдийн саналыг сонсож, ажил хэрэг болгох юм. Монголоо сонсъё аян 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд  ирэх сарын 15 хүртэл нэгэн зэрэг үргэлжилнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө