Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Хоригдсон" хоёр сайдын өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авсангүй

  Б.Уянга 2018-05-16 1360

Ерөнхий сайд асан нараа бариж хорисон асуудлын цаад шалтгаан олон нийтэд ил болоогүй.  Ерөнхий сайд асан С.Баярыг Жаст групп болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотойгоор өнгөрсөн сарын 12-нд байцаасан. Харин сайд асан Ч.Сайханбилэгийг Оюу толгойн Дубайд хийгдсэн гэрээтэй холбогдуулан мөрдөн шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөөр байгаа. Хуулийн зүйл заалт нь тодорхой бус уг хэргийг тодруулж шалгахдаа цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж буюу гадуур авахыг хүссэн ч шүүх үүнийг нь эрхзүйн хувьд боломжгүй гэж үзлээ.

З.Баяржаргал /Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн/

Монгол улсын ЗГ-ын 2009 онд Оюу толгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй мөн улс төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний эрх мэдэл олгосон гэсэн үндэслэлээр ийнхүү шалгаж байгаа ч тэднийг эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар зүйчилэн шалгаж байгааг огт мэдээлээгүй.Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ШШГЕГ-ын харъяа 461-р хорих ангиасил захидал илгээж үүний дараахан тэднийг суллах шийдвэр гарсан ч орой нь цуцалсан. Монгол төрийн шүүх нэг өдрийн дотор 2 өөр шийдвэр гаргалаа гэх шүүмжийг ч дагуулаад амжсан энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэх тайлбар өгсөн.  Хориж саатуулснаас хойш ийнхүү сар гаруй хугацаа өнгөрч гадуур байцаахыг хүссэн ч татгалзлаа. Ийнхүү ерөнхийшүүгчийн захирамжинд гомдол гаргахад татгалзсан хариу өгснөөр жил тойрдог гэх яриа ч байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан