Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Таксины жолооч нар аа, бүдүүлэг үйлдлээ хязгаарла!

  М.Уянга 2018-05-16 2694

 Хотын соёл такси үйлчилгээтэй сэжим холбогдоно. Цэмцгэр унаа, соёлтой харилцаатай таксины жолоочоор үйлчлүүлэхэд хэний ч сэтгэл санаа хангалуун байдаг шүү дээ. Жолооч таны орчиндоо үзүүлэх нөлөөлөл ч тун чухал. Харамсалтай нь хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид нийслэлд хаа сайгүй хууль бус такси зогсоол дураараа шийдэж, хэсэг бөөгнөрөн, зорчигчдыг андана.

Хотын төв, иргэдийн хөдөлгөөн ихтэй газрыг тэд сонгож, орон сууц, үйлчилгээний газар орчим зогсохдоо байшингийн булан, хашаа хайс гээд хаа таарах газраа бие засах нь бий. Үүнийг дагаад эвгүй үнэр ханхийж, оршин суугч иргэдийн бухимдлыг төрүүлэх нь их ээ. Гудамж талбайг ариун цэврийн байгууламж мэт санах тэдний үйлдэл олны дургүйцлийг хүргэж, төр захиргааны байгууллагад ч иргэдээс гомдол санал их ирдэг байна.  Мөн тамхи татаж, хоол унд идсэн саваа хаа сайгүй хаядаг гээд такси үйлчилгээ дагасан бүдүүлэг авир нийслэлчүүдийг бухимдуулаад уджээ. Хамгийн их үйлчлүүлэгчтэй төв хэсэг, зайсан орчимд ч ийм үмхий, эвгүй үнэр ханхийнэ.

Нийслэлд ариун цэврийн байгууламж, ОО ховор байдаг. Төрөөс энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй зэрэг асуудал нь таксины жолооч нарыг өмөөрөх шалтгаан байж болно. Мөн тэр бүрийд үйлчилгээний газраар төлбөр төлж орох боломжгүй учраас тэд гудамж талбайд бие засдаг бололтой. Гэхдээ жолооч таны харилцаа, соёл олон хүнд үлгэр болдгийг санаарай. Та нийслэлийн өнгө үзэмж, соёлд чухал үүрэгтэйг ухамсарлацгаая.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан