Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

  Д.Доржмаа 2018-05-16 2452

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ц.Түмэнцогт нь өөр албан тушаалд томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэр гаргасан байна. 

       П.Ганхүү нь 2016-2017 оны 10 дугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар ажиллахдаа салбартаа мэргэшсэн мэргэжлийн сайд гэсэн тодотголтой, олон нийтээс боломжийн сайн ажилласан гэсэн үнэлгээтэй сайдын албыг хүлээлгэн өгсөн юм. Тэрээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажиллаж байсан бөгөөд эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө