Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Урсгал сөрсөн жолооч та сэргэлэн нэгэн биш!

  М.Уянга 2018-05-17 17803

Манайд замын хөдөлгөөний дүрэм зөрчих үйлдэл өдөр бүр элбэг тохиолддогийн  нэг жишээ эсрэг урсгал сөрөх. Эсрэг урсгал сөрөхийг ганцхан хөдөө замд урдах машиныг гүйцэд түрүүлэхийн тулд анхаарал болгоомжтой сөрж явахыг замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрдөг. Харин манайх хаа сайгүй хэрэгжүүлсээр. Хотын төвд хоёрхон эгнээтэй замд л урсгал сөрж зохиомол бөглөрөл үүсгээд өөрөө ч гарахгүй, бусдыг ч явуулахгүй ухамсаргүй үйлдэл энд тэнд. Цаашлаад 2-4 эгнээтэй замд хүртэл жишимчгүй урсгал сөрж яваа нь гайхшрал төрүүлмээр.

Жишээ нь л гэхэд өнөөдөр өглөө Чингисийн гудамж, Анун төвийн урдах баруунаасаа зүүн тийш чиглэсэн зам түгжрэл үүссэн байхад эсрэг урсгал сөрж яваад цагдаагийн машинтай халз тулж байгааг та харж байна. Харин цагдаагийн ажилтан эгнээнд орох зай өгөлгүй шахсаар урсгал сөрж эхэлсэн газарт нь хүргэж байгаа харагдана лээ.  Энэ зурагаар хэн нэгний мууг үзэх гэсэнгүй. Харин дүрмээрээ явахыг л сануулж байгаа хэрэг. Ер нь урсгал сөрж давхилаа гээд та бусдаас сэргэлэн гэсэн үг биш юм. Харин бусдыг үл хүндэтгэсэн бүдүүлгийн дээд хэлбэр билээ.

Эсрэг урсгал сөрж явах нь торгууль төлөөд зогсохгүй осол аваар ч гарах хамгийн том эрсдэл. Үүнээс болж ямар аймшигтай ослууд, хүний амь эрсддэгийг та бид бүгд мэдэж байгаа.  Жолооч та дүрэм журмаа чандлан сахих нь бусдын болоод өөрийн амь нас,эрүүл мэнд,  эд хөрөнгийг хамгаалахас гадна хувь хүнд байх соёл харагдаж буйг санаарай. 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө