Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЖДҮ эрхлэгчдийн албан татварыг салбар хязгаарлахгүйгээр 1 хувь болгох хуулийг хэлэлцлээ

  М.Ариунжаргал 2018-05-18 2042

УИХ -ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийн дэмжлээ. Энэ хуулийн гол заалт нь ЖДҮ ийн ангилалд багтах компаниудын орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгож, санхүүгийн тайлангаа улирал тутам өгдөг байсан бол жилдээ нэг удаа гаргаж байх зохицуулалтыг хуульчлах юм. Хуулийг хэлэлцэх үеэр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон зээлийн асуудлыг тодруулсан юм. Хуулийн төслийг дагалдуулж Жижиг дунд үйлдвэрийн агентлаг байгуулах ёстой гэсэн саналаа хууль санаачлагч гишүүд УИХ- д хүргүүлсэн байна. Шинэ агентлаг нийтдээ 25 хүний орон тоотой байх бөгөөд жилдээ 4 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй байхаар тооцоолжээ. Уг нь бол засгийн газраас татварын багц хуулийг шинэчлэн боловсруулж байгаа. Татварын багц хуульд жилийн 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуй нэгжүүдийн орлогын татварыг 1 хувь болгох заалт байгаа. Гэхдээ ЖДҮ ийн тухай хууль нь татварын багц хуулиас ялгаатай гэдгийг хууль санаачлагч гишүүд онцолсон юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан