Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хүний эрхийн дэд хорооны даргыг нэн даруй томилох шаардлагатай

  М.Ариунжаргал 2018-05-18 908

УИХ -ын дэргэдэх хүний эрхийн дэд хороо жил орчмын хугацаанд даргагүй байгаа гэнэ. Гэтэл хүний эрхийн дэд хороонд хаяглагдсан иргэдийн гомдол тасрахгүй байгааг дэд хорооны гишүүн Ж.Батзандан хэлж байна. Хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гомдлын дийлэнх хувийг эмэгтэйчүүд илгээж байгаа гэлээ. Тухайлбал мэргэжлийн хяналт, гаалийн байгууллага, иргэний харъяатын газар зэрэг төрийн байгууллагуудаас гомдол их ирсэнийг хэлж байна. 

Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байсан. Түүнийг сайдын ажлаа хүлээж авснаас хойш хүний эрхийн дэд хороо өнөөдрийг хүртэл даргагүй, хуралдаагүй гэдгийг УИХ -ын гишүүн Ж.Батзандан хэлж байна.

 Хүний эрхийн дэд хороонд ирэх гомдол их байгаа тул тус хороог нэн даруй даргатай болгож, яаралтай хуралдуулах хэрэгтэй байна хэмээн тэрээр хэллээ. Мөн хөдөлмөрийн харилцаанд эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс нэмж өргөдлөө илгээх хэрэгтэйг хэлж байна. Учир нь ирэх сарын 10- нд хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар бэлтгэж байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө