Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

С. Чинзориг: Энэ оны 4- р улирлаас инфляцийн түвшинтэй уялдуулан цалин нэмнэ

  М.Ариунжаргал 2018-05-18 1504

Манай улсын төсвийн зарлага 7 их наяд төгрөг байдаг. Үүний 1,7 их наяд нь цалингийн зардал байдаг бол 1,9 их наяд нь нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа өндөр настны тэтгэвэрт зарцуулагддаг байна. 2,3 их наяд нь гадаад улс оронд төлж байгаа зээл, зээлийн хүүнд явдаг бол 500 орчим тэрбум төгрөг нь халамжийн сангийн зардалд зарцуулагдаж байна. Эдийн засаг хүндхэн байсан өнгөрсөн онд валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд цалин тэтгэврийг нэмэхгүй гэх амлалтыг өгсөн байсан ч засгийн газраас валютын сантай хэлэлцээр хийж энэ оны 4 р улирлаас цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр болжээ. Төрийн албан хаагчдийн цалинг огцом 50 хувиар нэмэх боломж байхгүй гэдгийг тэрээр онцоллоо. Мөн өнөөдөр Ерөнхий сайдын ахалдаг хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр цалинтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ оны дөрөвдүгээр улирлаас болон ирэх онд ч цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэж байгаа. Инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэдэг нь 10 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд үүнээс илүүгээр цалин нэмэх боломж байхгүй гэдгийг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хэлсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан