Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц.Нямдорж: Улсын их хурал Эрдэнэтийн талаар гаргасан шийдвэрээ дахин авч үзэх хэрэгтэй

  М.Ариунжаргал 2018-05-19 2864

Монгол улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд томоохон төсөл хөтөлбөр уул уурхайн салбараас орох орлогыг өндөр тооцоолсон. Үүнд Эрдэнэт үйлдвэрээс төсөвт төвлөрөх орлогыг ч 100 хувиар тооцсон байгаа. Гэвч өнөөдөр эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шүүхийн маргаанд засгийн газар ялагдал хүлээсээр байгаа асуудалд улсын их хурал анхаарах хэрэгтэй байгааг хууль зүйн сайд хэллээ.  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Монголын зэс корпорац 2016 онд авсан. Гэвч худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн засгийн газраас төрд авах шийдвэрийг удаа дараа гаргасан ч өнөөдрийг хүртэл шүүхийн маргаантай байна. Уг нь бол Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн эзэмшлийнх болсон гэгдэж байгаа ч шүүхийн шатанд үүссэн маргаан олон асуудал дагуулж байгааг сангийн сайд хэлж байна. Тухайлбал 2011,2012 онд тараах байсан ногдол ашгийг өнөөдрийг хүртэл улс авч чадаагүй байгаа гэнэ.  Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг улсын их хурлаар хэлэлцэж эхэлсэн. 2019 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 8,9 их наяд төгрөг байхаар төсөөлсөн бол зарлалыг 10,9 их наяд байхаар тооцоолсон. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшлээр тооцож орлогыг төсөөлсөн. Гэвч үндсэн хуулиасаа давсан шүүхийн мэдэлтэй болчхоод байгаа асуудалд Их хурал анхаарах хэрэгтэйг хууль зүйн сайд онцолж байлаа. Учир нь 2005 онд засгийн газрын шийдвэрийг шүүх хянахгүй гэж үндсэн хуулийн шийдвэр гарсан байдаг. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр энэ шийдвэр Монголын дээд шүүхэд хамаагүй болсон байна гэж тэрээр хэлсэн юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан