Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц.Мөнх-Оргил: Ордны цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгох хэрэгтэй

  М.Ариунжаргал 2018-05-19 3527

Нийслэл хотын төвд цэцэрлэгт хүрээлэн тун цөөн. Хүрээлэн гэлтгүй иргэд хэсэг хугацааг тавтай өнгөрөөх цэцэг, навч мод буттай орчин гарын хуруунд багтам байдаг. Тиймээс УИХ -ын гишүүн Ц.Мөнх-Оргил урин цаг ирж байгаа энэ үед төрийн ордны цэцэрлэгт хүрээлэнг эргэн нээлттэй болгох саналаа илэрхийлжээ. Урьд өмнө төрийн ордны ард талд байрлах цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд багачууд тоглож, хөгшид салхилж, залуу хосууд зугаалж хэсэг иргэд ч гэсэн чөлөөт цагаа тавтай өнгөрөөдөг байсан. Харин иргэний нийгмийн байгууллагууд жагсаал цуглаан хийж төрийн ордон руу довтолдгийн балгаар цэцэрлэгт хүрээлэнгийн хаалганд томоос том цоож зүүгээд удаж байна. 2013 онд л гэхэд гал үндэстэн холбооныхон жагсаал хийж төрийн ордон руу нэвтрэхээр оролдон бууны сум тавьснаас болж цэцэрлэгт хүрээлэнг хаалттай болгож байсан. Харин уг цэцэрлэгт хүрээлэнг ахин иргэдэд нээлттэй болгох хүсэлтээ УИХ гишүүн Ц.Мөнх-Оргил илэрхийлжээ. Гинжин цоож зүүсэн ордны цэцэрлэгт хүрээлэн дахин хаалгаа нээх боломжтойг тэрээр хэлж байна. Баруун зүүн жигүүрээ харуул хамгаалалтаар хамгаалуулсан төрийн түшээд цэцэрлэгт хүрээлэнд зугаалаад явах зав төдийлөн байдаггүй. Тиймээс ядаж л иргэд нь чөлөөт цагаа зөв өнгөрөөх нэг ч гэсэн орчин нэмэгдэх нь зүйтэй гэж тэрээр үзсэн байна. Харин иргэний нийгмийнхэн  жагсаал цуглаан хийх бүрт эгэл иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хөл хумигддаг гэдгийг санах хэрэгтэй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан