Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Би Монгол хүн" хүүхдийн гар зургийн үзэсгэлэн дэлгэгджээ

  Г.Бадамлянхуа 2018-05-26 1825

Монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, зан үйлийг харуулсан 1000 орчим бүтээл "UB art" галeрeйд дэлгэгджээ. Өнгөрөгч 4-р сараас эхлэн зохион байгуулагдаж байгаа "Би Монгол хүн" гар зургийн уралдаанд оролцсон 3-10 настнуудын бүтээл үзэсгэлэнд дэлгэгдэж, олон нийтийн хүртээл болж байна. Улс орон даяар зарлагдсан гар зургийн уралдаанд анх 3-10 насны 980 хүүхэд бүтээлээ ирүүлжээ. 3-5, 6-8, 9-10 гэсэн гурван насны ангиллаар явагдсан энэ уралдаанд 2-р шатанд 180 бүтээлийг шалгаруулсан бол 3-р шатанд эдгээрээс шилдэг 50 бүтээлийг тодруулжээ. Бүтээлийн эздээс өнөөдөр шилдгийн шилдгийг тодруулах "Монгол гэр ахуй" сэдэвт уралдаан UB art галeрeйд болж байна. Уралдаанд оролцож байгаа нийт бүтээлийн 60 орчим хувь нь хөдөө талыг дүрсэлсэн байсныг зохион байгуулагчид болон шүүгч нар онцолж байсан юм. Уран зургийн гол шалгуур болох өнгө, зохиомж, сэтгэхүйг төгс илэрхийлсэн чадварлаг оролцогчид цөөнгүй байгааг шүүгч нар ярьж байлаа.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан