Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

#Соёлжъё: Хөдөлгөөн эмийг орлоно, харин эм хөдөлгөөнийг орлохгүй

  М.Уянга 2018-05-26 8032

Нийслэл хотынхон амралтын өдрөө эрүүл мэнддээ хэрэгтэй зүйлээр угтаж буй гэгээлэг мэдээллээр “Соёлжъё” булан эхэлж байна. Хүмүүс дасгал хөдөлгөөн, фитнесс болон ямар нэгэн спортын төрлөөр хичээллэж, эрүүл мэнддээ их анхаардаг болсон нь харагдаж байна. Ядахдаа гэрийнхээ ойр орчимд гүйж мөн уул руу алхах нь ихсчээ. Нийслэлийнхэн болон жуулчдын очих дуртай газрын нэг дархан цаазат Богдхан уулын “Зайсангийн ам” болсон байна. Учир нь хүмүүс гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо байгалийн үзэсгэлэнг тольдон, 1980 метрийн өндөр уулын орой луу алхдаг юм. Өглөөний 5-6 цаг бол ид уул руу алхалт эхлэх цаг. Амралтын өдрөөр хүмүүсийн хөл хөдөлгөөн бүр ч тасардаггүй байна. Мөн Нийслэлийн аялал жуулчлалын газраас тус уулын 3,6 км замын 800-900 метр тутамд 5 амрах цэг, бартаатай хэсгүүдэд хашилт, хаалт, үзэх зүйлс, тэнд амьдарч буй амьтдын тайлбартай самбар, замын тэмдэг тэмдэглэгээ хийж өгсөн нь иргэдийг тухайн ууланд алхах нөхцлийг бүрдүүлж өгсөн нь аялагчдад тун таатай байгаа юм. Манайхан эрүүл мэнддээ анхааран, хоббигоо хүртэл болгосон нь сайшаалтай. Өдөрт уул руу 1000 орчим хүмүүс алхдаг ч нэг ч хог тарьж бохирдуулахгүй байгаа нь иргэд байгаль дэлхийгээ хайрлаж, соёлч зан суусан нь харагдаж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө