Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

  Б.Уянга 2018-05-28 900

   Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 29 дэд төвтэй болгон хөгжүүлэхээр тусгасан. Эдгээрийн 6-9 дэд төвийг нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр байгуулахаас эхний ээлжинд “Баянхошуу”, “Сэлбэ" дэд төвийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн нийт санхүүжилт 320 сая доллар болж байгаагийн:

 Монгол Улсын Засгийн газараас -96 сая

Үлдсэн санхүүжилтийг  - Азийн Хөгжлийн Банк болон Европын Хөрөнгө Оруулалтын Банк хамтран санхүүжүүлж байна.  Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 10, 28 дугаар хороог хамрах төвийг “Баянхошуу” дэд төв,  Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо буюу Долоон буудал орчмыг хамрах төвийг “Сэлбэ” дэд төв хэмээн нэрлэж байгаа юм.   Инженер шугам сүлжээний ажил гэдэг хүний нүдэнд төдийлөн харагдахгүй ч цаг хугацаа шаарддаг.   Бүтээн байгуулалтаа эхлүүлж байгаа Баянхошуу дэд төвийн хувьд 2020 он гэхэд ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.  Жижиг дунд, бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэд өөрсдийн амьдарч байгаа орчноо сайжруулах, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх зэргээр дэд төвийн ашиг тус их юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан