Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жолооч нарын бас нэгэн үзүүлбэр

  М.Уянга 2018-05-28 1109

   Зун цаг ойртож борооны улирал эхэлж байгаа учир автомашины зам дээр тогтсон тогтоол усанд иргэд норж эхэлнэ. Манай нийслэл хотод ус зайлуулах хоолой тийм ч хангалттай бус байгаагаас тэр. Эсвэл байгаа хэд нь хог шороо, чулуугаар дүүрч бөглөрсөн байдаг болохоор тогтоол усыг зайлуулж чаддаггүй байна. Уг нь жил бүр зам засварын ажил хийгдэхэд ус зайлуулах хоолойг хийдэг гэж албаны хүмүүс хэлж байгаа юм. Тиймээс жолооч нар  бороо орсон тогтоол устай үед замаар явж байгаа иргэд рүү ус,шавхай цацаад байлгүй хурдаа тааруулж явах хэрэгтэй. Зарим жолооч нар албаар охид, эмэгтэйчүүдийн хажуугаар хурдтай явж, шалба нортол нь ус цацчихаад машиндаа шоолж инээгээд яваад өгдөг. Тухайн хүнээ хохироогоод чухал ажил албыг нь хүртэл цалгардуулж уурыг барж, зарим нь бүр уйлж байгаа харагддаг. Энэ бол хөгжилтэй зүйл огтхон ч биш. Үүгээрээ жолооч нар өөрийгөө хэр бүдүүлэг, соёлгүй хүн гэдгээ харуулж байгаа  юм.

   Жолооч нар аа албаар эсвэл албаар биш  байсан ч хүн рүү ус цацсан жолооч нарыг торгодог гэдгийг сануулъя. Тухайн жолоочийн машины дугаар байхад л хангалттай гэж цагдаагийн байгууллага хэлж байна. Бид заавал хууль дүрэм торгууль гэлтгүй өөрсдийн соёлдоо анхаарчихвал болох асуудал гэдгийг соёлжъё булангийн энэ дугаар дээрээ дахин хэлье.      

   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан