Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хүүхдүүд: “Бидэнд тоглох тоглоомын талбай алга ах, эгч нар аа"

  М.Уянга 2018-06-13 2083

   Нийслэл хотод маань өдрөөс өдөрт шинэ барилга байгууламж, орон сууц  олноор баригдаж байгаа.

    Гэвч барилгын тухай хууль зөрчсөн, иргэдийг хуурсан үйлдэл их. Орон сууцны төлөвлөлтийн зураг дээрээ ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол зэргийг цогцоор шийдсэн мэт харагдуулдаг ч барилга боссон хойно бодит байдал дээр тийм байдаггүй нь олон. Хуулийн дагуу барилга орон сууц хоорондох зай, норм зөрчиж, яаралтай дуудлагын автомашинууд ч орох, гарах гарцгүй байх юм. Мөн  орон сууцнуудад байдаг хамгийн их жишээ бол орцноос гараад шууд автозам тулдаг. Хүүхдүүдээ ч тайван гадаа гаргах аргагүй. 

Зай л байвал багтаагаад барилга босгочихвол боллоо гэсэн хувиа хичээгч, мөнгөний төлөө улайрдаг барилгын компаниуд хууль дүрэм, иргэдээ бодолцох цаг болжээ.

Уг нь барилгын тухай хуулинд  11.1.3.хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах гэж хэсэг бий. Энд барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх.

   14.2.Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна гэж заасан байдаг. Харин амьдрал дээр иргэд үүнтэй санал нийлэхгүй байна.

   Нийслэл хотдоо өнгө үзэмжтэй, хүүхдүүд тоглох тоглоомын талбай, иргэд салхилах ногоон байгууламжтай,  замбраатай барилга байгууламж барих нь барилга барьж буй иргэн таны үүрэг, соёл гэдгийг ухамсарлаарай дарга нар аа.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө