Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орон гэрээ даатгалд хамруулах ёстой юу?

  М.Уянга 2018-06-14 850

    Даатгалын хэв шинж анх МЭӨ 1700  онд Грек, Ромд үүссэн гэдэг.  Сайн дураараа нийлсэн хүмүүс нийгэмлэг байгуулж тосгоны иргэдээсээ тогтмол мөнгө цуглуулж, оршуулгын зардал, тосгонд учирсан элдэв хохирлыг барагдуулдаг байжээ. Цаашлаад худалдаа үйлчилгээ эрхлэгчид галд өртөх, хулгай зэргээс сэргийлж даатгалыг улам хөгжүүлсэн гэдэг. Ингээд бүх зүйлс цаг хугацааны эрхээр хөгжихийн явцад хөрөнгийн даатгал, гэнэтийн ослын, хариуцлагын, санхүү, зээлийн даатгал гээд төрөл зүйл нь олон болсон юм.

   МАНАЙ УЛСАД ДААТГАЛ 1990 ОНООС БИЙ БОЛЖЭЭ

   Гэвч одоог хүртэл иргэдийн даатгалын тухай ойлголт дутмаг байгаа нь гэнэтийн эрсдэлд хохирох шалтгаан болж байна.  Хүний амьдралд учирч болох тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учрах хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн арга бол даатгал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хэрэв таны орон гэрт ус алдах, гал гарах, цахилгааны гэмтэл, дэлбэрэлт, эсвэл байгалийн гамшгаас улбаалсан газар хөдлөлт, үер зэрэг болоход орон байрны даатгалд хамрагдсан л бол хохирлоо 100% гаргуулах боломжтой байдаг юм шүү

 

    Дэлхийн хөгжилтэй бүх оронд гэнэтийн эрсдэлээс хамгаалж иргэн бүр даатгалд хамрагддаг. Бид ч гэсэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж даатгалд хамрагдан ирээдүйдээ хөрөнгө оруулцгаая!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө