Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Тоосжилт арилгах төхөөрөмж амжилттай туршлаа

  С.Золбоо 2018-06-14 4280

   Дулааны улиралтай зэрэгцэн хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с Энэ бишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингүнжав, Амарсанаагийн гудамжны төв замын усалгаа чийгшүүлэлт хийж тоосжилтыг дарах ажлыг зохион байгуулж байна.

Ariunaa Nemekhbayar-н зураг.

  Тоосжилтын дарах төхөөрөмжийг Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н Авто баазын үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ажилчид өөрсдөө зохион бүтээж усалгааны машинд угсарсан байна. Энэ ажлын хүрээнд дээрх замуудыг 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд усалгаа чийгшүүлэлт хийх ба энэхүү ажил 7 дугаар сарыг дуустал үргэлжилнэ гэж Баянгол дүүргээс мэдээллээ.

Ariunaa Nemekhbayar-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө