Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОУ-ын жишигт нийцсэн “Зам тээврийн ослын бүртгэлийн систем”-ийг нэвтрүүллээ

  С.Золбоо 2018-06-14 1576

    Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” техникийн туслалцааны төслийн тайлангийн хурал өнөөдөр боллоо. Уг төслийг Дани Улсын “Консиа Зөвлөхүүд” /Consia Consultants/ компаниас Азийн хөгжлийн банкнаас томилогдсон үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтарч 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа юм.

      ОУ-ЫН ЖИШИГТ НИЙЦСЭН “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

   

 Төслийн хүрээнд зам тээврийн ослын бүртгэлийн системийг шинэчлэн олон улсын жишигт нийцсэн бүртгэлийн систем, Вэб аппликейшн, Бүртгэлийн аппликейшн, шаардагдах сервер болон Ipad зэрэг тоног хэрэгслийн үзүүлэлтүүдийг боловсруулан нэвтрүүлж, 2 ширхэг сервер, 85 ширхэг Ipad-ыг өнөөдөр Замын цагдаагийн албанд хүлээлгэж өглөө.

   Дээрх бүртгэлийн системийг ашиглаж нэвтрүүлснээр:

  • Зам тээврийн ослын хар цэг бүрэн тодорхойлогдох-хар цэгийн байрлалыг зөв тогтоож тэдгээрт тохирсон арга хэмжээг авснаар аюултай цэгүүдэд аюулгүй байдал хангах ажиллагаа хийгдэх,
  • Осол гарсан шалтгаан хэлбэрийг нарийвчлан тодорхойлох- ослын шалтгааныг тогтоосноор тэдгээрт тохирсон арга хэмжээ авах боломж бүрдэж, ослоос хамааралтай үүсэх үр дагавар, хохирлыг бууруулах үр нөлөөтэй, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  • Осол гарсан зам орчинг тодорхойлох- зам орчинг зөв тодорхойлсноор замын байгууламжийн хийцийг өөрчлөх, осол нас баралт, гэмтэлд хүргэх ямар нөхцөл байдал үүссэнд хариу авах арга хэмжээг тодорхойлох зэрэг чухал ач холбогдолтой юм. 
  •  Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ашиглаж буй программ хангамжид зам тээврийн ослын дагнасан бүртгэлийн систем байхгүй өөрөөр хэлбэл бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй хамтатган бүртгэх байдлаар мэдээ, мэдээлэл боловсруулан ашиглаж байгаа үед зам тээврийн ослын бүртгэлийн сан бидэнд хэрэгтэй, цаг үеэ олсон ажил болсныг ЗЦА-аас мэдээллээ.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө