Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л.Болд: УИХ дахь АН-ыг бүлэггүй болгох зорилготой хууль оруулж ирлээ

  М.Ариунжаргал 2018-06-14 1730

  УИХ-ын гишүүдийн ёс зүйн доголдол туйлдаа хүрлээ гэх олон нийтийн шүүмжлэл их байгаа үед гишүүдийг дэгэнд оруулах хоёр ч хуулийн төсөл өнөөдөр хэлэлцэгдлээ.  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн барьсан хуулийн төсөлд чуулганы хуралдааны гуравны нэгт суугаагүй гишүүнийг эгүүлэн татах заалт орсон нь УИХ-д 9 гишүүнтэй ардчилсан намын бүлгийн гишүүдийг бухимдууллаа.

уих ан бүлэг зурган илэрцүүд

    Шинэ парламент бүрдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрч байхад чуулганы нэгдсэн хуралдааны 20 хүрэхгүй хувьд суусан гишүүн бий. УИХ-ын гишүүн Наранхүүгийн тухайд чуулганы хуралдаанд суудаггүй асуудал олон нийтийн шүүмжлэлийг чамгүй хүртдэг. Тиймдээ ч дэгийн тухай хуульд өөрчлөлт орвол хамгийн түрүүнд эгүүлэн татах нь Наранхүү гишүүн болоод байгаа юм. Тиймээс эрх баригч нам сөрөг хүчнийг бүлэггүй болгох гэж байна гэх шүүмжлэлийг ч сөрөг хүчний гишүүд хэлж байгаа. Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Харин үүний дараа гишүүдийн ёс зүйтэй холбоотой УИХ-ын гишүүн Бямбацогтын санаачилсан хуулийг хэлэлцсэн юм

    Хоёр гишүүний санаачилсан хуулинд ижил заалтууд олон байгаа. Гэхдээ Бямбацогт гишүүний санаачилсан хуульд байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах болон хурууны хээгээр ирц бүрдүүлж санал өгдөг байх заалт оруулсан. Байнгын хорооны хурлыг хаалттай явуулдаг болох нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл хүргэх боломжийг хаах сөрөг талтай. Ямартай ч хоёр хуулийн төслийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шийдлээ

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан