Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Маргаанд ялалт байгуулах уу Маргаашийн амьдрал чухал уу?

  М.Уянга 2018-06-18 2444

   Өнөөгийн нийгмийн соёлын нэг доголдол бол яах аргагүй уур бухимдал юм. Энэ үйлдэл ихэвчлэн залуучуудад тохиолдож байгаа харагддаг. Шалихгүй маргаанаас болж амьдарлаа орвонгоор нь эргүүлэх нь харамсалтай биш гэж үү.  

  Жишээлбэл шөнийн цэнгээний газар хөлчүү үедээ нэг нэгнээ шүргэлцэх, муухай харлаа гэх мэт ялихгүй ямар нэгэн шалтгаанаар хэрүүл үүсгэж,  нэгнээ давах гэж хараалын үг урсган догширч гар зөрүүлэн өөрсдийгөө хүнд, хөнгөн гэмтээчихдэг. Нүүр шалбрах, нүд хөхрөх, хамар хугалах, шүд унах, толгой хагарах, нуруу нугас, дотор эрхтэн гэмтэх гээд ямар эрсдэл учрахыг хэн ч тооцоолж чадахгүй. Үүнээсээ болж нэг нь эрүүгийн хариуцлага хүлээж, нөгөө нь бие мах бодийн хохирол амсдаг. Ингэснээрээ аль аль нь өөрсдийгөө болоод ар гэр, үр хүүхдийнхээ нулимсыг үзэн хүнд байдалд оруулж орхидог байна. Хэрэв залуус соёлтой байж, эрсдэлийг орхин түр зуурын уур бухимдалдаа барьж сурвал амьдрал чинь цааш аз жаргалтай хэвийн үргэлжилнэ гэдгийг бодох хэрэгтэй.    

  Ихэвчлэн ийм гэмт хэрэг согтуу хөлчүү үед болон, замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд тохиолддог байна. 

  Маргаанд ялалт байгуулах уу? Маргаашийн амьдрал чухал уу?

  Хүн юу болохыг тооцоолж хүнд гар хүрдэггүй учраас соёлтой байж харамсах зүйл битгий хийгээрэй залуусаа соёлжъё.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө