Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өдөр болгон би өвсөн дээр гишгэнэ, өнө хожмоо тэд над дээр ургана!

  М.Уянга 2018-06-19 1489

   Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн 5-р сарын 12 ны өдрийг “Үндэсний мод тарих өдөр” болгон зарлаж, ийм өдөртэй дэлхийн 33 дахь орон болсон.  Бид мод тарьж сурлаа.

    ХАРИН ЦААШ ӨСГӨЖ, УРГУУЛЖ, АРЧИЛЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ?

  Олон улсын стандартын дагуу нэг хүнд 24 мкв ногоон байгууламж оноогддог. Харин манай нийслэлд үүнээс 6 дахин бага буюу нэг хүнд 4-6 мкв оноогдож байгаа нь газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүр ордог орны хувьд харамсалтай тоо юм.

 

Ногоон байгууламж нь агаарт дэгдэх нүүрс хүчлийн хийг багасгаж, хүчил төрөгчийг нэмэгдүүлэн тоосжилтийг багасгаж, цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлдгийг санаарай. Ногоон байгууламжаа бүтээж, бүтээснээ арчилан халамжилж, сүйтгэхгүй байхыг уриалъя! 

  Цэцэрлэгээ тараад явж байсан бяцхан хүү өвсөн дээр гүйж яваа хүүхдийг хараад дөхөж очин “Чи өвсөн дээр гишгэж болохгүй өвдөж байгаа, хэрэв чи өвс байсан бол чам дээр гишгэвэл өвдөнө шүү дээ!” гэж хэлсэн тухай сошиал ертөнцөд нийтэлсэн нь зарим хүнд нэгийг бодогдуулсан гэж найдъя. Яруу найрагчид хүртэл байгаль, эх дэлхийг хайрлах, гамнах тухай уран бүтээлдээ багагүй туурвисан байдгийн нэг жишээ Л.Өлзийтөгсийн шүлгийг уламжилъя.

Навчин дээр гишгэнэ

Навчны зүрхэн дээр гишгэнэ

Навчин дээр гишгэнэ

Навчны нүдэн дээр, уруул дээр гишгэнэ.

Үзэгдэхгүй өвдөлт

Сонсогдохгүй нулимс

Үзэн ядалтгүй ҮХЭЛ....

Энэ бол өнөөгийн бидний амьд байгаль дэлхий, өвс, ургамал, ногоон байгууламжаа хэнэггүй зангаар сүйтгэж байгааг маш оновчтой тусгаж хэлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө