Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл Хан-Уул дүүргийн 3-р хороонд ажиллалаа

  Г.Бадамлянхуа 2018-06-19 50677

    Хан- Уул дүүргийн 3-р хорооны Олимпийн 3,4,5 гэж нэрлэгдсэн хуучны байруудад Дулааны 3-р цахилгаан станцад ажилладаг иргэд, ажиллаж байсан хүмүүсийн үр хүүхдүүд амьдардаг. 

Radnaashir Bazargur-н зураг.

1968 онд ашиглалтанд орсон энэ байрыг онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагаас хүн амьдрах боломжгүй, нурах аюултай гэсэн дүгнэлт гаргажээ.

     Иймд Дулааны 3-р цахилгаан станцаас арга хэмжээ авч, оршин суугчдад зориулсан шинэ орон сууц барих гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулж, 4 жилийн өмнө барилгын ажлыг эхлүүлсэн ч өнөөдөр баригдсан орон сууцгүй, оршин суугчид орох оронгүй гудамжинд гарахдаа хүрээд байна. 

   Гүйцэтгэгч компани болох Соёмбо констракшнд Дулааны 3-р цахилгаан станцаас 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 3, 4, 5-р байранд амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь 20-30 хувийн урьдчилгаа мөнгө төлсөн. Гэтэл эдгээр иргэд хариуцлага алдсан байгууллагуудын буруугаас болж олон жил хүлээсэн байрандаа орж чадахгүй, актлагдсан гэх амьдарч байгаа байрнаасаа өдөр, шөнөгүй хөөгддөг хэмээн тулгамдаж байгаа асуудлаа тойргоос сонгогдсон их хурлын гишүүнд уламжилжээ.

Radnaashir Bazargur-н зураг.

    Өнөөдөр улсын их хурлын гишүүн Д. Сарангэрэл нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Radnaashir Bazargur-н зураг.

   Олимпийн 3, 4, 5-р байранд 41 өрх байдаг. Эдгээрээс  20 орчим айл өрх “Соёмбо” констракшинд дунджаар 20 сая төгрөг өгчээ. Хөрөнгөгүй, хариуцлагагүй байгууллагаас болж, орон гэрээсээ хөөгдөж, тог цахилгаанаа олон хоногоор таслуулсан гээд тулгамдсан асуудлуудаа ярьж байна.

  Энд амьдарч байгаа оршин суугчдыг хэрэв байрнаас нь гаргах бол шинэ байр ашиглалтад ортол иргэдийг хохироохгүй, амьдрах орчин нөхцөлөөр хангаж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл ярьж байна. Тэрээр холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Тэрээр энэ асуудлыг шаардлагатай гэвэл засгийн газрын түвшинд авч хэлэлцэж, асуудлыг шийдвэрлүүлнэ гэлээ.

Radnaashir Bazargur-н зураг.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө