Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдөр болох үйл явдал

  С.Золбоо 2018-06-20 628

09.30 цагт “Корпорэйт Конвеншн Центр”-т “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болно.

10.00 цагт  Нийслэлийн иргэний танхимд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт” болно.

10.30 цагт АТГ-ын үүдэнд Дархан аварга Х.Баянмөнх Допингийн Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд “Монголын олимпийн медальтнуудын холбоо”-ноос Монголчууд олимпийн их наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, Монголын анхны олимпийн аварга төрсний 10 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Драгон” авто вокзалд "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" аяны нээлт болно. Утас:99193734, 99186496, 88106605

11.00 цагт Спортын төв ордонд “Монголын тамирчдын өдөр” болон “Олон улсын олимпийн өдөр”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Аврах тусгай ангийн жагсаалын талбайд “Онцгой байдлын албаны өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний аврах бригадын туг гардуулах ёслол болно. Утас:99007969, 99249813, 86150069

12.00 цагт УДБЭТ-т Атилла хааны түүхээр сэдэвлэн бүтээсэн "Тэнгэрийн ташуур" балетын уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт болн.

14.00 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд МУИС-ийн оюутнууд тоног төхөөрөмж хандивлана.

14.30 цагт Монелын уулзварт Дарь-Эх-Ганц худаг-Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын нээлт болно. Утас: 9191-9697
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө