Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Х.Баянмөнх: Допингоор далимдуулж бөхчүүдийг дарамталж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2018-06-20 2032

     ДАРХАН АВАРГА Х.БАЯНМӨНХ ДОПИНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГУУДЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

   Допингийн эсрэг үндэсний төв төрийн алба бус төрлийн алба болсон. Үйл ажиллагаа нь бөхчүүдийг дарамтлах байдалд шилжсэн. Хамгийн ноцтой нь допингийн асуудал авилгын шинжтэй  болсон гэж баянмөнх аварга өнөөдөр мэдэгдсэн. Тиймээс энэ асуудлыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгсөн юм.  

УГ НЬ БОЛ 14 ХҮНЭЭС АНХ СЭРГЭЭШ ИЛЭРСЭН Ч  ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ 5 ХҮНИЙ НЭРИЙГ ЗАРЛАСАН.  ЯАГААД 9 ХҮНИЙГ ХАСАВ. ҮҮНИЙ АРД ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ БАЙХ ТАЛТАЙ ГЭДГИЙГ ТЭРЭЭР МЭДЭГДСЭН

 

  Тиймээс баяр наадмын өмнө энэ асуудлыг цэгцлэх ёстой гэж үзэж өнөөдөр АТГ-т хандлаа. Мөн баяр наадмын өмнө бөхийн холбоодууд нэгдэж үүсээд байгаа асуудлаа цэгцлэх шаардлагатай байгааг мэдэгдсэн. Бөхийн холбоодын тамга тэмдгийн асуудал үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад нөлөөлбөл энэ асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч болзошгүй учир наадмаас өмнө эвлэрэлийн гэрээг байгуулах хэрэгтэй гэдгийг Баянмөнх аварга мэдэгдлээ. 

Akre Erka-н зураг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө