Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ

  Ч.Доржбат 2018-06-22 849

  Иргэд гол ус бараадан амарч зугаалах нь ихсэж, санамсар болгоомж алдсаны улмаас бага насны хүүхдүүд усанд осолдох, амь насаа алдах тохиолдол гарч байна.

Тодруулбал энэ сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Харгантын голд гурав, дөрвөн настай хоёр хүүхэд живж амиа алджээ. Хүүхдүүдийн цогцсыг нутгийн иргэд гаргаж авсан байна. Мөн Ховд аймгийн Алтай сум “Шар хөтөл” гэдэг газар дөрвөн настай хүүхэд Мангиртын голд дөрвөн настай хүүхэд унаж, нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ

    Иймээс ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж,  тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан