Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ШУТИС-ИЙН 80 ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТ БОЛЛОО

  Г.Өлзийхишиг 2018-06-23 1835

ШУТИС нь сургалтын хөтөлбөрөө олон улсын түвшинд боловсруулж бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт явуулдаг. Өнөөдөр тус сургуулийг  амжилттай төгссөн 2290 төгсөгч бакалаврын зэргийн диплом, 265 төгсөгч магистрын зэргийн диплом, 10 төгсөгч докторын зэргийн диплом гардан авлаа. Мөн гадны их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 14 төгсөгч хоёр орны хос дипломтой төгсөж байгаагаа онцлогтой юм.

Мөн хамгийн их эрэлттэй мэргэжлийн жагсаалтад ШУТИС-ийн сургалт явуулж байгаа “Авто замын барилга”, Уул уурхайн ашиглалтын технологи, Мэдээллийн систем, Цөмийн эрчим хүч, Газрын тосны хадгалалт,тээвэрлэлт гэх зэрэг 12 мэргэжил багтсан байна. Энэ хичээлийн жилд тус мэргэжлүүдээр 269 төгсөгч бакалаврын зэргийн дипломоо гардан авч байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө