Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БҮС НУТГИЙН ЛОЖИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНЫ 8-Р САРД АШИГЛАЛТАНД ОРНО

  Ш.Бат-Эрдэнэ 2018-06-23 1033

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байгаа. Нийт төсөвт өртөг нь 71.6 сая ам доллар. Үүний 60 гаруй хувийг буюу 45 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэсэн. Одоогоор барилга угсралтын ажил 85 хувьтай байна. Тус ложистикийн төв ашиглалтанд орсноор эдийн засагт эерэг үр дүн гарна тооцоолж байна.

Манай улсын засгийн газар Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулан хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүжилтийг шийдвэрлэсэн. Бүс нутгийн ложистикийн төв ашиглалтанд орсноор Монгол улсын импорт, экспорт дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж улмаар эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн том оврын тоног төхөөрөмж, манай улсаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн боломж нээгдэнэ.  Ингэснээр бүс нутаг дахь тээврийн коридоруудтай манай улсын орц, гарц өрсөлдөх боломж бүрдэнэ гэсэн үг.

Энэхүү төсөл нь 128 га талбайг хамарч байгаа юм. Чингэлэг, хүнд даацын агуулахын 3 бүстэй байхаар төлөвлөгдсөн. 50 болон 70 тонны гүүрэн кран, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.5 км төмөр зам,  ложистикийн төв руу орох гарах төмөр замтай, хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж 1.6 км авто зам барихаар төлөвлөсөн. Одоогоор 3.6 км цэвэр усны шугамын ажил, төмөр замтай 2 түвшинд огтлолцох гүүрэн байгууламж, авто замын ажлууд хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Энэ оны 8 сард гэхэд бүрэн ашиглалтанд орно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө