Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН ХАРЬЯАТ Б.БАТТӨРИЙН “БИДЭРТ ХАЛИУН” АЗАРГА ТҮРҮҮ МАГНАЙД ХУРДАЛЛАА

  TV5 News 2018-07-11 9676

 

БЭЛТГЭСЭН: Ш.БАТ-ЭРДЭНЭ

 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Баянжаргалын Баттөрийн   "Бидэрт Халиун "азарга түрүүллээ. Б.Баттөр уяачийн хувьд 27 настай залуу уяач юм байна. Унаач хүүхдийн хувьд мөн тус сумын хүүхэд юм байна.

Battur Bayanjargal-н зураг.

 Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол Улсын Тод Манлай уяач О.Батбилэгийн зээрд азарга

Айргийн гуравт Төв аймгийн Баян Цагаан сумын харъяат Монгол Улсын Алдарт уяач Д.Баянбатын Наранхонгор азарга

Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын алдарт уяач Н.Атарбаярын зээрд азарга

Айргийн тавд Хөвсгөл аймгийн алдарт уяач Д.Ганхуягын хүрэн азарга тус тус хурдаллаа.

 

Хурдан азарганы уралдаанд 201 азарга бүртгүүлж 153 хурдан буян алтан төрийнхөө наадамд хурдаллаа. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор нэг хүүхэд мориноосоо унасан ч гэмтэж бэртээгүй гэдгийг хурдан морины салбар хорооноос мэдэгдлээ​.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө