Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЕСӨН МЯНГАН ЖИЛИЙН ТҮҮХЭН УЛБААТАЙ МОНГОЛ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

  TV5 News 2018-07-11 760

    БЭЛТГЭСЭН: А.БОЛДСАЙХАН

 Монгол наадам эхэллээ. Энэ жил тулгар төр байгуулагдсаны 2227 , их монгол улс байгуулагдсаны 812, ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож байна. Уламжлалын дагуу үндэсний их баяр наадам төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж, Монгол Улсын ерөнхийлөгч нээн үг хэллээ.

Нээлтийн арга хэмжээг төрийн соёрхолт, улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар гурав дахь удаагаа дэглэлээ. Тэрээр нээлтийн арга хэмжээг 9 хэсэгт хуваан, хэсэг бүрт мартах ёсгүй үнэт зүйлс байгааг харуулахыг зорьсон байна.

   Уламжлал ёсоор үндэсний их баяр наадмыг монгол улсын төрийн тэргүүн нээж үг хэллээ. Тэрээр монгол наадам 9 мянга гаруй жилийн түүхтэй онцолсон. Үүнийг батлах хадны зураг өнөө хэр нь олдож байгааг онцолсон юм. Монгол наадам бол нүүдэлчин ард түмнүүдийн хувьд эртний грекийн олимпийн наадмаас ч дутахааргүй ач холбогдол, нэр хүндтэй их цэнгэл наадам байсаар ирснийг хэллээ. Мөн баяр наадам үзэхээр ирсэн жуулчид тавтай зочилж, эсгий туургатан, нүүдэлчдийн соёлтой танилцахыг урьсан юм.

TV5 Mongolia-н зураг.

    Ерөнхийлөгч үг хэлж дууссаны дараа төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

      Үндэсний их баяр наадмын нээлт монгол түмэн “мөнхөд бат оршиг”, гэр бүлийн аз жаргал, мартаж болшгүй үнэт зүйлс зэрэг дэд бүлгүүдээс бүрджээ. Өмнөх жилүүдийнхээс ялгагдах зүйл нь ямар нэг гол дүр байсангүй.

Нээлт Монгол түмний уух дуртай ундаа айраг бүлэх чимээгээр нээлтийн арга хэмжээ эхэлж, монгол ахуй, монголчуудын туулж өнгөрүүлсэн түүхэн үйл явдлуудыг 12 жилтэй холбон харуулсан. Тухайлбал хулгана жилд хөлгөн их судар үүссэнээс эхлээд, монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад нэгдсэн, 3 сая дахь иргэнээ угтан авсан зэрэг багтжээ. Мөн монголчууд улам олуулаа болохыг билэгдэн хүүхэд уйлах чимээ цэнгэлдэхэд нүргэлэн бүүвэйн дуу үзэгчдийг уяраасан юм. Үүний дараа жилийн дөрвөн улирлыг харуулсан. Зуны дэлгэр цагаас эхэлж, бөө удганууд тэнгэрээ дуудлаа.

  Мөн шинэ гэр барин, хурим найр эхэлж, эсгий хийсэн гээд дэлгэр цагийн өнгө байлаа. Өвлийн улиралд цас мөс хайлж хамаг амьтан, ургамал дэлгэрсэн бол намар ургацаа хурааж, атар газар эзэмшсэн гээд эргэх дөрвөн цагийг түүхэн үйл явдалтай холбон үзүүлсэн юм. Мөн монголчуудын туулж ирсэн соёл иргэншил үүх түүхийг харууллаа. Их хүрээ байгуулагдсанаас эхлээд цахилгаан шугам сүлжээтэй болсон, атар газрыг эзэмшиж барилга байгууламжууд сүндэрлэсэн тухай, урлаг соёлын салбар үүд хаалгаа нээж анхны кино монгол хүү бүтээгдсэн, дэлхийд гайхагдах орд газар Оюу толгой эдийн засгийн эргэлтэд орсон гээд өмнөх нийгмээс одоо цаг хүртэлх өөрчлөлт нээлтийн арга хэмжээний гол агуулга болжээ. Баяр наадмын нээлтийн арга хэмжээг дэглэсэн найруулагч Н.Наранбаатар ч мартаж болшгүй зүйл байдаг гэдгийг харуулахыг зорьсноо ярилаа.     

TV5 Mongolia-н зураг.

    Энэ жилийн үндэсний их баяр наадмын арга хэмжээнд соёлын бүхий л байгууллага оролцсон байна. Цэнгэлдэхийн дөрвөн талд дөрвөн тайз засагдсан. Нэг хэсэгт үндэсний язгуур урлаг, нөгөө талд рок поп, сонгодог урлагийнхан байраа эзэлжээ. Уламжлал ёсоор батлан хамгаалах яамныхан нээлтийн ихэнх ажлыг нугалсан байна. Цэнхэр дуулгатнуудаас 800 гаруй хүн нээлтэд оролцжээ. Мөн Монгол үндэстэн ястанг харуулахдаа жүжигчдийг тоглуулаагүйг онцоллоо. Жинхэнэ Монгол адуучин залуучууд, монгол нутагт байх олон ястны төлөөллийг урьсан байна.  Нийт хоёр мянга гаруй хүн нээлтэд оролцжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан