Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БӨХИЙН БАРИЛДААНЫГ ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР, АВАРГА О.БАЛЖИННЯМ НАР МАГНАЙЛЖ БАЙНА

  TV5 News 2018-07-11 1159

БЭЛТГЭСЭН: Ч.ДОРЖБАТ   

   Улсын Дархан аваргаас эхлээд улсын алдар цолтой 88 бөх зодоглож байна. Харин үлдсэн аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүд байна. Дархан аварга Өсөхбаяр, Улсын  арслан Ганбат , Улсын заан Мягмарсүрэн нарын бөхчүүд төрийн их баяр наадамдаа 28 дахь жилдээ зодоглож байгаагаа хэллээ.

Допингийн асуудалд нэр холбогдоод байгаа Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нарын бөхчүүд Улсын баяр наадамд зодоглосонгүй ээ. Учир нь баяр наадмын бөхийн комиссоос шүүхийн маргаан үүссэн учраас шүүхийн эцсийн шийдвэр гартал барилдуулахгүй байх шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрийг дээрх бөхчүүд хүлээн авч, энэ жилийн баяр наадмыг үзэгчдийг суудлаас үзэж байна. Энэ жилийн түрүү бөхийн тааварт  залуу аварга, арслан гарьдуудыг өнгөлөх болов уу гэсэн таамаг байна. Маргааш өглөө 9  цагаас Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан 3-ын даваанаас эхлэн үргэлжилнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө