Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДУУТ СУМАА ТАВИЛАА

  TV5 News 2018-07-11 1362

БЭЛТГЭСЭН Б.Уянга

  Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоны дараа Монгол Улсын ерөнхийлөгч уламжлал ёсоор үндэсний сурын талбайгаар зочиллоо.   Төрийн тэргүүнийг сурын талбайд айлчлах үеэр “Тэнгэрийн чоно” хамтлагийн Морьтон харваачид үзүүлэх харваа хийж сонирхуулсан. 

Монгол төрийн наадмын алтан шар зурхайд хүндэтгэл үзүүлэн төрийн тэргүүн дуут сумыг дөрвөнтөө тавьж байгаа оносон нь хурсан олныг цэнгүүлсэн үйл явдал боллоо.

   Жилээс жилд өргөжин тэлж байгаа үндэсний сур харваанд энэ жил 584 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас 174 нь шинэ залуу харваачид буюу төрийн наадамдаа анх удаа оролцож байгаа хүмүүс байна.     Дотныхон төдийгүй гадныхны анхаарлыг татдаг сур харваанд Австрали улсын иргэн ч Говь-Алтай аймгийн нэр дээр сур харваж оролцож байлаа.   Үндэсний сур буюу халх харваагаар үргэлжилсэн сур харваа өнөөдөр хананд 20 сум тавьсан. Маргааш хасаанд 20 сумаа тависнаар илүү өрсөлдөөнтэй болдог.   

    Өнөөдөр хасаанд 20 , маргааш хананд 20 сум тависнаар үндэсний сурын шилдгүүд тодорно Үндэсний сурын асар 300 орчим харваач оролцох зохион байгуулалттай ч  жилээс жилд харваачдын тоо өсөж шинэ залуу цолтнууд гарч байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө