Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б.БАТТӨРИЙН ХАЛИУН АЗАРГА ТҮМЭН ОЛНОО БАЯСГАН ТҮРҮҮ МАГНАЙД ХУРДАЛЛАА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-07-11 641

Ардын хувьсгалын 97 жилийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 201 азарга бүртгүүлж 153 хурдан буян алтан төрийнхөө наадамд хурдаллаа. Энэ жилийн хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаал цайдам сумын алдарт уяач Б.Баттөрийн халиун азарга түмэн олноо баясган түрүү магнай боллоо.

Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сум Монгол улсын тод манлай уяач О.Батбилэгийн зээрд азарга хурдаллаа. Айргийн гуравт, Төв аймгийн Баян цагаан сум Монгол улсын алдарт уяач Д.Баянбатын наранхонгор дөрөвт, Хэнтий Аймгийн Баян-Овоо сумын алдарт уяач Н.Атарбаярын зээрд азарга, айргийн тавд Хөвсгөл аймгийн алдарт уяач Д.Ганхуягын хүрэн азарга тус тус хурдаллаа.

 Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор нэг хүүхэд мориноосоо унасан ч гэмтэж бэртээгүй гэдгийг хурдан морины салбар хорооноос мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө