Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СОЁЛЖЪЁ: ХҮЙ 7 ХУДАГТ ИРГЭД СОЁЛТОЙ НААДАЖ ЧАДДАГ УУ?

  TV5 News 2018-07-13 634

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

 Энэ жил Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 81, Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож байгаа билээ. Жил бүрийн улсын их баяр наадмаараа Төв цэнгэлдэх хүрээлэнгээс гадна Хүй 7 худагт мөн хурдан шандаст хүлгээ уралдуулан наадамладаг. Хүй 7 худгийг зорьж, хурдан морины төвөргөөн үзэх иргэд болон жуулчдын тоо цөөнгүй.

Гэвч жил болгон тэнд яригддаг асуудал нь нийтийн бие засах газар, хогийн савны хүрэлцээ, суух сандал болон бэлэн мөнгөний машин буюу ATM тоо бага байдгаас иргэд болон жуулчид нэг газраа удаан оочирлож цагаа бардаг байна. Хэдий жилээс жилд иргэдийн ухамсар дээшилж, соёлжиж байгаа ч зарим иргэд хогоо ил задгай хаясан хэвээр байна. Үүнээс болж энд тэндгүй гялгар уут хийсэж, хөглөрөн, бие засах газарт оочирлохдоо нэг нэгнийхээ урдуур дайрч бүдүүлэг үйлдэл гаргасаар.

  Энэ жилийн хувьд Хүй 7 худагт 37 ширхэг нийтийн бие засах газар байрлуулж, СХД-ийн ТЦГ-аас 50 ажилтан 5 автомашинтайгаар хүй долоон худагт ажиллаж байна.

Улсын их баяр наадмыг үзэх гэж зорих жуулчдын тоо жилээс жилд өсөж байгаа энэ үед иргэд бид соёлтой наадаж, өөрсддөө ч гадныханд ч төвөг удмааргүй байна.  Хүй 7 худгийн байгальдаа хогоо ил задгай хаяхгүй, цэвэрхэн бие засаж, оочир дараалал дайралгүй соёлтой наадаж байя!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө