Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЁЛЖЪЁ: ХӨДӨӨ АМАРЧ ЗУГААЛАХДАА БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ БАЙЯ!

  TV5 News 2018-07-13 2566

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

   Зуны дэлгэр цаг ирж, баяр наадмын үеэр, амралт зугаалгаар иргэд гол ус бараадан, хөдөө гадаа аялж эхлээд зуны дунд сардаа орлоо. Наадмын үеэр хотоос хөдөөг чиглэсэн автомашины цуваа тасардаггүй. Харин тэр замуудыг дагаад цонхоороо гаргаж хаясан ундаа, усны сав, хог ил задгай хийсэж харагдана. Цаашлаад гол, нуурын эрэг дээр бие засаж, хээр талд гал түлэн унтраалгүй орхисноор хэдэн га газрыг хамарсан түймэр дэгдээж,  ил задгай пиво, архины шил, тамхины иш хаа сайгүй хаясаар байна. Таны татсан тамхины иш нарны туяа, бороо болон бичил биетүүдийн тусламжтайгаар байгальд шингэх гэж бүтэн гурван сарыг зарцуулдаг. Харин бусад хог хаягдлыг хэн нэгэн авч хаяхгүй л бол хөрсөнд хэдэн зуун жилийн дараа шингэнэ.

Зэрлэг онгон байгальдаа хог тарьж, өөрсдийн гараар шатааж, бохирдуулж байгаа нь наанадаж өнгө үзэмжид сөргөөс гадна хамгийн чухал асуудал хөрсний бохирдол болоод цаашлаад гол усаа дахин сэргээхгүй устгаж байгаа нь маш харамсалтай.

 Бид ирээдүйн хойч үедээ эрүүл саруул, цэвэр ногоон байгаль дэлхийг үлдээх ёстойг ухамсарлая!  Авч ирсэн идэж уух зүйлсийнхээ хогийг эргээд  авч яваад хогийн саванд хаяж, асаасан галаа гүйцэд унтраан, ил задгай бие засахгүй ухамсартай соёлтой иргэн байцгаая!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө