Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЯПОНД ҮЕРТ АМИА АЛДАГСДЫН ТОО 204 БОЛЛОО

  TV5 News 2018-07-13 6162

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

 

    Японд үерт амиа алдагсдын тоо 204 боллоо Японд үерт амиа алдагсдын тоо 200 давлаа. 28 хүн сураггүй алга болсон, дахин 54 хүнийг байршил, эсэн мэнд эсэхийг тогтоох боломжгүй байна гэж Япон улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдээлэл хийлээ.

   Тус улсын Засгийн газар байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан үерт өртсөн 58 хот сууринд 26 тэрбум иен буюу 350 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр баасан гарагт шийдвэрлэлээ. Японы баруун өмнөд болон баруун бүс нутгийн 10 мужийн 60 орчим хот суурин байгалийн онц үзэгдэлд өртжээ. Японы батлан хамгаалах, цагдаа, онцгой байдлын нийт 73,000 алба хаагч үерийн бүсэд ажиллаж байна. Мөн үерийн бүсээс иргэдийг аврах, үерийн учруулсан хохирлыг барагдуулах ажилд 5,500 гаруй сайн дурынхан нэгджээ. 200,000 гаруй айл өрх ундны усгүй хоцорсон байна. Түр орогнох байруудад 5,000 гаруй хүн байрлаж байна. Японд жил бүр 6-р сарын хоёрдугаар хагаст борооны улирал эхэлдэг. Энэ үед хоногт 100 мм хур тунадас орж, үер, хөрсний гулгалт дагуулдаг. 1953 онд буусан үер хамгийн их гарз хохирол дагуулжээ. Тухайн үед Кюшю арлын баруун хэсэгт үер бууж, хөрсний гулгалт болж 759 хүн амиа алдаж, 450,000 гаруй хүн орох оронгүй хоцорсон байна.

Энэ удаагийн үер 1983 оноос хойшхи буюу сүүлийн 35 жил дэх хамгийн их олон хүний аминд хүрсэн үерийн гамшиг болж байна.

1983 оны үерт 118 хүн нас баржээ. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 11-18-ны өдрүүдэд Европ болон Африкийн улс орнуудад хийх айлчлалаа цуцалсан. Европын зөвлөлийн тэргүүн Доналд Туск ЕХ 11-ний өдөр Брюссельд болох ЕХ - Японы дээд хэмжээний уулзалтыг хойшлуулж, Японы үерийн гамшгийн хохирлыг барагдуулсны дараа ирэх долоо хоногт зохион байгуулна гэж мэдэгдээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө