Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Урлагаар дамжуулан сэтгэцийн өвчнийг анагаах боломжтой

  TV5 News 2018-07-18 451

БЭЛТГЭСЭН: С.ЗОЛБОО

"Өнгөт өдөр" урлагаар анагаах сургалт СЭМҮТ-д анх удаа болж байна.

Өдөрлөгт тус төвөөр хэвтэн эмчлүүлэгчид болон үйлчлүүлэгч, эмч ажилчид сэтгэл зүйчдийг хамруулсан эмийн бус эмчилгээний сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар АНУ-ын “Хоспитал арт” сангийн уран бүтээлчдийн бэлтгэсэн ирсэн 15 уран зургийг мэргэжлийн уран бүтээлч болон сэтгэл зүйчдийн тусламжтайгаар хамтран зураг зурсан юм. 

Сургалтын үр дүнд хэвтэн эмчлүүлэгчдийн сэтгэл санаа тогтворжиж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж улмаар эмчилгээний сайжирдаг гэдгийг АНУ-ын эмч мэргэжилтнүүд нар хэлж байлаа. Энэхүү сургалтыг 187 орны 5000 гаруй эмнэлгийн байгууллагад хэрэгжүүлдэг юм байна.

Өнгөт өдөр сургалтыг энэ жил П.Н.Шастины нэрэмжит УГТЭ, Хавдар Судлалын Үндэсний төв, СЭМҮТ гэсэн гурван эмнэлгийн нийт 150 гаруй хүнийг хамруулжээ. Иймээс энэ удаагийн сургалтад хамрагдсан иргэдээс судалгаа авч, эмчилгээнд хэрхэн эерэг үр дүн гарч байгааг судлах юм.    

С. Золбоо-н зураг.

С. Золбоо-н зураг.

С. Золбоо-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан