Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Баян-Өлгий аймгийн үерийн хохирол урьдчилсан байдлаар 10 тэрбум давжээ

  TV5 News 2018-07-18 1340

БЭЛТГЭСЭН: С.ЗОЛБОО 

Өлгий суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг борооны улмаас 2, 3, 4, 9, 11, 12,13 дугаар багийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр байшин, хашаа хороо зэрэг эд зүйл усанд автжээ. Мөн 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт ОБЕГ-ын аврагчид хүргэсэн байна. Тус суманд хоёр жилийн өмнө үер болж байсан. 

 

 2016 онд тус суманд болсон үертэй харьцуулахад хохирлын хэмжээ 4-5 дахин их бна гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Үерт өртсөн ард иргэдэд туслахаар Улаан загалмай, Адра,  Дэлхийн зөн зэрэг байгууллагууд судалгаандаа орж,  ажлаа эхлүүлжээ. 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлсэн байна.

Үүсэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр давхардсан тоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын 96, Цагдаагийн газрын 149 алба хаагч нийт 618 хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө