Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Цахилгаан тасарсан 58 сум байна

  TV5 News 2018-07-20 912

БЭЛТГЭСЭН: Т.БАДАМХАНД

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Долоон бургас гэдэг газар өчигдөр /2018.07.19/ 16,00 цагийн орчимд усархаг хүчтэй аадар бороо орсон.  Борооны улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 19 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж, тэдгээрийн дамжуулагч утас, аянгын тросс, траверсрууд гэмтсэн. Бид ослын дуудлагыг хүлээн авсан даруйд Хашаат сум руу  Архангайгаас 12, Өвөрхангайгаас 7, Хархориноос 15 хүний бүрэлдэхүүнтэй бригад гарган ажиллуулж байна. Одоогоор нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр трассыг цэвэрлэж 15 тулгуурыг босгожээ. Баянхонгор аймгийн төв болон 19 сум, Өвөрхангай аймгийн төв болон 15 сум, Архангай аймгийн төв болон 12 сум, Булган аймгийн нэг сум, Хөвсгөл аймгийн гурван сум, Завхан аймгийн нэг сум, Дундговь аймгийн нэг сум, Өмнөговь аймгийн нэг сум буюу нийт найман аймгийн 58 суманд цахилгаан тасарсан. Нийт 43 хүний бүрэлдэхүүнтэй бригад 13 машин техниктэй хуучирч муудсан тулгууруудыг шинэ тулгуураар сольж байна. Одоогийн байдлаар Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сумын цахилгааныг өгч, хэвийн ажиллагаанд орууллаа. Мөн Улаанбаатар хотоос шаардлагатай тоноглолуудын тээвэрлэлт хийгдэнэ. Бид гарсан гэмтлийг 72 цагийн дотор засварлахаар ажиллаж байгааг албаны хүн дуулгалаа. Эдгээр унасан шонгууд нь 50 жил ашиглагдах зориулалтаар баригдсан бөгөөд энэ жил 33 дахь жилдээ ашиглалтын шаардлага хангахгүй болжээ.  Тоггүй сумдын онцгой объектуудад нэмэлт генератор ажиллуулж, цахилгаанаар хангаж байна.

  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө