Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Онцгой байдлын сэрэмжлүүлэг хүргэмэгц иргэд үерийн аюултай бүсээс гарах хэрэгтэй

  TV5 News 2018-07-20 3387

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

Үргэлжлэн орсон борооны улмаас үерт автсан газруудад бохир халин гарч байгаа нь халдварт өвчин гарах гол нөхцөл болдог байна. Тиймээс үер бууж бохир хальсан газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж иргэд гараа тогтмол угаахаас эхлээд халдварт өвчнөөс сэргийлэх хэрэгтэйг хэлж байна.

ОБЕГ -аас усархаг бороо ихээр орж цаг агаарын нөхцөл байдал хүндрэх үед дууд дохио, сэрэмжлүүлэг тогтмол хүргэж байгаа. Усархаг бороо ихээр орж сэрэмжлүүлэг хүргэх үед иргэдийг үерийн аюултай бүсээс даруй холдохыг тус байгууллагаас сануулж байна. Мөн иргэд өөрсдийн боломж нөхцөлд тааруулан гэрийн бууриа өндөрлөх, худаг шуудуу гаргах зэргээс эхлээд дор бүрнээ сэрэмжтэй байхыг санууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан